Тєрєлхийн их нервтэй хvvхдийг невропати гэж нэрлэдэг. Ийм хvvхдvvд ихэнхидээ туранхай, эсвэл гоолиг биетэй, их хєдєлгєєнтэй, овсгоо самбаатай, хєгжмийн мэдрэмж єндєр байдаг.
Сэтгэцийн хєгжлийн тал дээр vеийнхнээсээ их тасардаг. Хэлд орох, уншиж тоолж сурах зэрэг нь хамаагvй эрт. Ийм хvvхдvvд хэт сониуч бєгєєд хєдєлгєєнтэй байдаг. Анхаарал товлєрєлт муу, сэтгэл хєдлєл нь савлах хандлагатай. Дєнгєж сая нулимас гоожуулж цухиран уйлж байснаа ганцхан хормын дотор тачигнатал инээх нь бий. Тайвшрахдаа их удаан, сэтгэл хєдлєл нь хэтэрхий туйлширалтай. Тийм ч учраас vе тэнгийнхэнтэй байнга сєргєлдєж томчуудын vгэнд орох нь vгvй. Ийм хvvхдvvд ходоод гэдэсний хямралтай байх нь элбэг. Хоолны дуршил муу, дотор муухайрах, бєєлжих, гvйлгэх, хэт их хєлс гарах, арьсан дээр тууралт єгєх нь элбэг.
Маш идэвхитэй учраас єдрийн туршид хэт их ядарч орой болоход тайвширч унтаж чадахгvйд хvрдэг. Тэднийг унтуулах нь томоохон асуудал болно. Эцэг эх нь орны дэргэд хэдэн цагаар сууж бvvвэйлж илж, аргаддаг. Унтах шиг болохоор нь дєнгєж єндиймєгц хvvхэд дахиад л уйлна. Эдгээр хvvхэд маш соргог унтдаг. Бас эмний vйлчлэл тэс ондоо байдаг нь гайхалтай. Тухайлбал тайвшруулах эм тэднийг бvр єдєєж сэргээж орхидог. Эцэг эхчvvд ийм хvvхэддээ демодрол єгтєл хvvхэд харин нойр сэргэж босоод суучихдаг. Энэ vед ээж аав нар эм нэмж єгдєг нь томоохон алдаа юм. Хэрэв босоо суучихсан хvvхдэд эм нэмж єгвєл нvдэнд нь хий юм vзэгдэх талтай.
Ийм хvvхдийг эмчилэхэд амаргvй. Гэвч том болохын хэрээр онцлогийг харгалзаж зєв хvмvvжvvлж чадвал хэвийн болдог. Ээж аав нарын тухайд ер нь аль ч хvvхэд тэр тусмаа ийм хvvхдvvд томчуудын сэтгэл хєдлєл ба хоорондын харьцаанд маш их эмзэглэдэгийг байнга санах ёстой. Ээж аав нар тvvний дэргэд хэрvvл маргаан хийж болохгvй. Харин ч дээд зэргийн тайван амгалан байх ёстой. Энэ их амаргvй. Ийм хvvхэд ээж аав болон томчуудыг байнга сэтгэл дэнслэх байдалд оруулдаг. Ээж аав нар тvvнийг зэмлэх, бvр хашгирч загнахад хvрдэг. Ялангуяа орой унтахгvй болохоор нь загааж унтуулахыг хичээдэг нь буруу юм. Ийм євєрмєц бvvвэйн дуун дор ямар хvvхэд унтах билээ дээ.
Хувийн соёл
Дугаар 309
Thursday, May 15, 2008
Labels:
Мэдээ--мэдээлэл
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment