Асаалттай лаанд ойртох тусам сүүдэр минь улам томордог.

Monday, May 5, 2008

Тээврийн хэрэгслээ хэнд даатгуулвал найдвартай бол!!!



Автын үзлэг явагдаж байгаатай холбогдуулан энэ мэдээллийг тавьлаа.
Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын компаниудын 2007 оны зах зээлийн байдлын судалгааг харуулж байна. Дээрх зурагт даатгалын хураамжын хэмжээ, нөхөн төлбөрийн хэмжээг харуулсан зурагнууд байна.Даатгалын зах зээлд даатгагч нар даатгуулагч бид бүгдэд бараг шинэ тооцогдох өөрсдийн бүтээгдэхүүнээ зарах гэж сурталчилгаа хийж байгаа. Бид энэ бүтээгдэхүүний талаар сүүлийн үед тээврийн хэрэгслийн даатгал, жолоочийн хариуцлагын даатгал гэсэн бүтээгдэхүүнүүдээр дамжуулан нэлээд ойлголттой болж байгаа. Гэхдээ та даатгуулахдаа даатгалын компани нөхөн төлбөр олгохдоо л найдвартай байх эсэхэд анхаарах хэрэгтэй.

Энд мэдээж хуулийн хүрээнд, мөн нөгөө даатгалын баталгаа юмуу гэрээнд заасан нөхцөл зэргээ маш сайн уншиж судлаж байж даатгуулаарай. Тухайлбал даатгалын компани таньд учирсан бодит хохиролыг 100 хувь барагдуулна гэж сурталчилж байдаг. Та бодит хохиролоо 100 хувь барагдуулахаар нэхэмжлэх эрхтэй ч даатгуулсан машины зах зээлийн ханш даатгуулсан хэмжээтэй тэнцүү байх ёстой байдаг. Хэрэв зах зээлийн ханшнаас даатгуулсан хэмжээ чинь бага байвал таны бодит хохиролын нөхөн төлбөрт өгөх мөнгөний хэмжээ багасаж ирнэ. Энэ нь даатгуулсан хэмжээ нь зах зээлийн үнийн хэдэн хувь эзэлж байна таны авах бодит хохиролын хэмжээ тэр хувиар л олгогддог. Харин даатгуулсан хэмжээ нь зах зээлийн үнээс их бол асуудалгүй гэж бодтол дахиад нэг бууруулах нөхцөл болох өөрийн буруугаас болж машиндаа хохирол учируулвал 80 хувилна. Ер нь нэг сонин зүйл бол онолын хувьд 1 жилийн дотор машины үнэ багасаж ч болно ихэсэж ч болно. Улсаас тусгай зөвшөөрлөөр машинийг чин үнэлдэг газар байдаг юм. Миний ойлгосноор тэд олон хүчин зүйлүүдээс хамааруулж үнийг нь тогтоодог. Гэтэл заримдаа үнэлгээний газраас үнэлсэн үнэ нь таны худалдаж авч байсан үеийн ханшаас өндөр гардаг тал байдаг. Энэ үед та уг нь машинаа худалдаж авсан үеийн ханшаар даатгуулсан болохоор танд гомдолтой байж таарна биз дээ. Харин аз болоход ихэнхдээ эсрэгээрээ байдаг байх. Гэхдээ та өндөр хувиар даатгуулах юм бол ямар ч асуудалгүй бүтээгдэхүүнч бас байдаг юм байна лээ. За тэгээд би нэг файл тавья. Энд даатгалын талаар болон жолооч танд зориулсан мэдээлэл бий. Файл Татах

No comments:

Миний блогт зочилсонд баярлалаа.

Ta mashindaa daatgal hiilgesen u?