Асаалттай лаанд ойртох тусам сүүдэр минь улам томордог.

Sunday, May 4, 2008

Жимс тvvх хугацааны хуанли


Зэрлэг жимс жимсгэнэ нь тєрєл бvрийн витамин, чихэрлэгийн зvйл зэрэг ашигт бодисоороо таримал жимс жимсгэнээс илvv бєгєєд удаан хугацаагаар хадгалахад амт чанар, vнэрээ алддаггvй сайн талтай.



Жимсийг тvvж бэлтгэх:

Ихэнхи жимсийг єглєєний сэрvvнд тvvж бэлтгэвэл шvvс ихтэй, амт, vнэр сайтай байхаас гадна няцарч гэмтэх нь бага байдаг. Шvvс, ханд, нухаш vйлдвэрлэх жимсийг амтлаг, аятайхан анхилуун vнэртэй байдаг боловсролтынх нь ид vед, хялбар гэмтдэг зарим жимсийг тээвэрлэх хугацаанд боловсорч гvйцэхээр тооцоолон бvрэн боловрохынх нь ємнє тус тус тvvж бэлтгэнэ. Жимс тvvхдээ иш, мєчир, навчийг гэмтээхгvй байхыг хичээх хэрэгтэй. Жимс тvvх савны ёроолд бага зэрэг чийглэсэн цаас дэвсвэл савны ёроолд жимс наалдаж муудахгvй. Харин тємєр болон цайрдсан саванд тvvж болохгvй. Жимс тvvх сав хэмжээгээрээ жижгэвтэр байх нь доор орсон жимсийг дарагдаж няцрахаас хамгаална. Жимсийг тvvмэгц навч, бариул, найлзуурын vлдэгдэл, гэмтэж муудсан жимс зэрэг элдэв хольцоос ялган цэвэрлэж хvйтэн усаар зєєлєн зайлж угаагаад шvvж сэврээсний дараа аль болох богино хугацаанд хэрэгцээтэй бvтээгдхvvнээ хийх хэрэгтэй.

No comments:

Миний блогт зочилсонд баярлалаа.

Ta mashindaa daatgal hiilgesen u?