Асаалттай лаанд ойртох тусам сүүдэр минь улам томордог.

Wednesday, April 30, 2008

Б.ЛААГАН: МОНГОЛ ЧАЦАРГАНЫ YРИЙН ТОС ХОРТ ХАВДАР АНАГААХ УВДИСТАЙ

Япон Улаангомд олон улсын нисэх онгоцны буудал бариулж байна. Тэд Улаангомд 10000 га-д чацаргана тариалж ургац авах тєлєвлєгєєтэй юм билээ.


СГЗ Жа.ПYРЭВ
Монгол чацарганы Б.Лаагантай ярилцлаа.
-Лааган гуай, Таны бага нас чухам хаана, ямархуу байдалтай єнгєрсєн бэ?
-Би Увс аймгийн Зvvнговь сумын иргэн. Аав, ээжийнхээ асрамжинд мал маллаж бас тариа тарьж амьдарч байлаа.
-Тариачны уламжлал хомс монгол хvнд тариачин байсан гэдэг vг сонин сонсогдож байна?
-Баруун туруунд багахан газар тариалан эрхлэнэ. Турууны голын захад vржил шимтэй сайхан хєрстэй. Би анжис чирдэг тэмээ хєтєлж, аав ээж хагалсан газарт тариагаа тарина. Тариалангийн бус улиралд хэдэн малаа дагана. Иймэрхvv амьдарч яваад ардын цэргийн албанд мордсон доо.


-Армид л очиж эр хvн болдог гэдэг биз дээ. Эр хvн болсон тvvхээсээ хуучлах уу?
-Ардын армийн 20 дугаар морьт хороонд алба хааж байв. єдлєг Баянголд тариа, ногоон дээр ажиллана. Би ер нь газартай ажиллах сонирхолтой. 1939 оны зунжин бид байлдааны бэлтгэл хийж байв. Тулалдаанд найдвартай ар тал чухал байдаг. Цаг уур ч тулалдаанд чухал нєлєєлдєг. Би Батлан хамгаалах яамны цаг уурын хянагчаар ажиллаж цаг уурын мэдээ гаргаж дээд командлалд єдєр болгон єгдєг байв. 1940 он гэхэд би Улаанбаатар хотын цэргийн зэвсэг засварын газрын даргаар дэвшин ажиллав.
-Та чинь 1939 оны Халх голын байлдааны арын албанд зvтгэж явсан дайчин юм байна. Цэргийн зэвсэг засварлах чухал ажилдаа удав уу?
-Удаагvй. 1941 оны тавдугаар сард Зєвлєлтєд зэвсэг техникийн дунд сургуульд залуусыг явуулах шийдвэр гарсан. Бидний 23 эр цэрэг эх орноосоо зургадугаар сарын 1-нд гарав. Замд галт тэрэг байсхийгээд л баригдана. Москва орох гэж явтал зургадугаар сарын 22-нд галт тэргэн дотор хvмvvс дайн гарчээ гэх vг сонсогдов. Хvн бvрийн царай баргар, сэтгэл харанхуйлж байв. Эх орны дайн эхэлсний маргааш бид Москва орсон. Тэндээсээ Тамбовт очсон доо. Хичээл ном ёсоороо эхлэв. Гэхдээ л дайн гэдэг vг бvх юмыг харлуулна. Хоол хvртэл багасч хурааж хуримтлуулах шаардлагатай болсон. Дайсны онгоц ойртон ирж бємбєг хаяв. Энэ бол дайсны єєдєєс тэмцэлгvй зvгээр сууж болохгvйн дохио байсан. 1941 оны есдvгээр сараас эхэлж Тамбовын цэргийн дунд сургуулийн сурагчдад зэр зэвсэг засах ажил ноогдов. єдєрт нэг сурагч 10 винтов, гурван пулемёт засч, зассанаа тусгай талбайд шалгаад фронт руу явуулдаг байлаа.
-Тулалдаанаас хол байж дээ?
-Зєвлєлтийн дээд ерєнхий командлалын газраас зэвсэг техникийн дунд сургуулийг батальон болгон захирлыг нь командлагчаар нь тавив. Багш, сурагчид байлдааны галын шугаманд очиж зэвсэг засахаар аяны замд бэлтгэлээ. Фашистууд Сталинградад цємєрч орсон байв. Монголын 23 байлдагч явган маршийн аяныхантай хамт хєдлєв. Хоногт 40-50 км зам туулмаар байдаг. Зам гэж там. Хоол муутай. Бидний vvргэвчинд нарийнхан хиам байх. Тэр бол vл хэрэглэх нєєц. Зєвхєн хорооны захирагчийн тушаалаар ганц хэрчмийг зажлана. Шєнє голын мєс цємєрч бvгдээрээ шал норов. Даарах, єлсєх бэрх болгоныг даван туулсаар 10 хоногийн дараа байлдааны шугаманд тулж очлоо.
-Галын шугамд очно гэдэг чинь байлдана гэсэн vг vv?
-Бид дайсны єєдєєс буу шагайгаагvй.
-Нэгэнт тэнд оччихоод дайсан руугаа буу шагайхгvй бол юу хийх юм бэ?
-Галын шугаман дээр буу шагайхаас ч чухал ажил байна. Гацаж, эвдэрсэн буу зэвсэг засна. Дайны галд ган нь уясч гулзайсан гvхээг, гох, овоо, хараа, гол тємєр гээд буунд гарсан бvх гэмтлийг бид засна. Нийтдээ 7200 гаруй зэр зэвсэг, их бууг засаж сэлбээд байлдааны ажиллагаанд оруулж байлаа.
-Тэнд л тулалдааны буун дуу сонсож байв уу?
-Галын шугам бол галын шугам. Бємбєг дэлбэрч унтаж байсан байшин далбилзаж чичирхийлнэ. Дайсны хvрээлэл ойртсоор. Шєнє шvхрээр баахан хурц гэрэл газар хаяж нvд гялбуулна. Тийм vед газарт байгаа бид юм харахгvй, тэнгэрээс дайсны онгоц биднийг харж бємбєг хаяна.
-Монголын 23 дайчин эр зэр зэвсэг зассаар байгаад бvгд эсэн мэнд ирж чадсан уу?
-Эх орон, элэг нэгтнээсээ дайны талбарт хагацна гэдэг эр хvний vзмээргvй юмны нэг байдаг юм билээ. Сайн нєхєр Дашжамц, Самдан, Баатар нараа харийн нутагт оршуулсан. Хэцvv дээ, хэцvv. Хоёр нь сураггvй болсон. Ямар ч гэсэн тэд олзлогдоогvй, баатарлагаар тэмцэж байгаад єнгєрсєн байх.
-єнєє сургууль тэгээд “будаа” болсон уу?
-1943 оны хавар. Дайсан ухарч ялагдахаа мэдэрсэн vе байв. Монголын 18 байлдагч биднийг сургуульд нь явуулж шалгалт авч тєгсгєх болсон. Цэргийн дунд сургуульд 13 хичээлээр шалгалт єгч онц дvнтэй тєгсєж байлаа.
-Та ч эх орны дайнд оролцож халуун, хvйтэнд хал vзсэн хvн байна. Зєвлєлт орны ард тvмний амьдрал ч муу байсан биз?
-Би Саратоваас холгvй нэг айлд орсноо мартдаггvй юм. Хэдэн хvv нь цэрэгт явчихсан. Ганц бие эмгэн шалан доорх зоориныхоо шалыг авч тэндээ тожигнож байгаад хоёр ширхэг тємс, нэг давсалсан годгор єргєст хэмх барьж ирэв. Хоёр тємсєє буцалгаад томыг нь надад єгч єєрєє жижгийг нь авч хагасыг нь идээд vлдсэнийг нь далд хийв. Иймэрхvv л єрєвдмєєр амьдарч байсан даа.
-Дэлхийн II дайны дайчин эр эх орондоо ирээд ямар замаар явав?
-1943 оны тавдугаар сарын 1-нд сургуулиа дvvргэв. Ирээд нутаг явж, ээждээ золгосон. Байшинтад байсан VII дивизэд хуваарилагдав. Намайг 20 дугаар морьт хорооны галт зэвсгийн албаны техникчээр томилж, дэслэгч цол олгосон. Эх оронд минь цаг тайван байсангvй. Дахиад дайн болох сураг гарсаар байв. Тэгтэл 1945 оны наймдугаар сарын 10-ны шєнє Чойбалсан милитарист Японы эсрэг Монгол Улс дайн зарлалаа гэв. Ингээд 80000 морьт цэрэг ємнийг зорив. Би тэдний хамт Жэхэ хот хvртэл явж чєлєєлєх дайнд оролцсон. Энэ дайн эх орны II дайныг бодоход бас ч цєєн буудалцсан арай намжуухан дайн байлаа. Гэхдээ дайн бол дайн. Аюуш баатрын нас барсан газрын нуувч хонхор цусаар дvvрсэн байв. Дандар баатар тvvний долоон шархыг тоолчихоод буруу харж зогсоод нулимсаа арчиж байсан юм.
-Та чацарганатай амьдралаа холбох болсон нь тохиолдлын юмуу эсвэл хvсэл мєрєєдєл тань байв уу?
-Дэлхийн II дайны гал утаан дунд зэвсэг засч явсан манай салаа нэг голын ойролцоо буудаллаад амарч байв. Би ус авчрахаар гол руу очив. Голын эргийн улиангар шатаж, газар нь сэглэгдсэн байв. Бодвол хоёр талаасаа буудалцсан бололтой юм аа. Усаа савандаа хийлгvй харж суутал нэг модны мєчирт жимс харагдав. Гvйж хvрвэл хэдэн бут чацарганатай байв. Би тvvнийг тvvж идэв. єлсєж, цангаж явсных ч юм уу, амттай сайхан нь гайхмаар. Зvvнговийн чацарганаас амттай байсан. Энэ цагаас хойш л чацарганаар “євчилсєн”.
-Гурван дайнд оролцсон хал цэрэг хаашаа одов?
-Цэргээс халагдаад Намын дээд сургуульд орж суралцсан. 1950 онд тєгсєєд Увс аймагтаа намын хорооны II нарийн бичгийн даргаар томилогдов. Би Тэс суманд тєлєєлєгчєєр очив. Тэсийн голын чацаргана миний сэтгэлд нэгийг бодогдуулсан. Тэгээд чацарганыг тарималжуулахсан гэдэг бодол тєрлєє. Намын хорооны хашааны буланд бага ч гэсэн суулгац суулгаж аминдаа туршилт хийж байв. Ингээд чацаргана тарималжуулна гэхэд нэг л юм дутагдаад байх. Тэр нь жимс жимсгэнэ тарьж ургуулах шинжлэх ухааны мэдлэг хэрэгтэй байв. Тэгээд дээшээ сургуульд явуулаач гэсэн єргєдєл дєрвєнтєє єгєв. Хvлээж бай гэсэн хариу л ирнэ. Би гэрээрээ нэг цэцэгтэй. Ургуулахын дон туссан хvн явах. Ямар сайндаа аймгийн намын хорооны нэг бvгд хурлаар “Энэ нєхєр Лааган аймгийн намын хорооны дарга юм уу, навч цэцэг ургуулдаг хvн юм уу” гээд л шvvмжилж байв. Ер нь шvvмжлэлийн цаад утга нь намайг жимс, жимсгэнээр євчлєхєєс ангижруулж намын ажилд хvчийг нь бvрэн дайчилъя гэсэн санаа л байв. Сургуульд явахыг зєвшєєрлєє. Бєєн баяр.
-Хаана ямар сургууль билээ?
-Москвад Тимарязевын академид агрономичоор суралцах болов. Сэтгэл жаахан дундуур байв.
-Яагаад?
-єнєєх л жимс, жимсгэний ажилдаа суралцмаар байдаг. Тэгтэл мал тариалангийн яамны сайд Балжинням Москвад ирж тvvнд хvсэлт тавьснаар жимс жимсгэний ангидаа оров. Нэгэн насаараа бодож явсан дуртай ажил мэргэжил болохоор тэгдэг биз, ядарч цуцахыг мэдэхгvй хичээллэж, ажиллана. євлийн амралтаараа нутаг буцалгvй зуны практикаа жимсний теплицтэй газар хийчихнэ. Хавар шалгалт дуусмагц нутаг руугаа баахан жимс жимсгэний суулгац vр аваад явна. Улаангомдоо авчирч тарина. Намар Улаангомд ургуулсан суулгацнаасаа аваад явна. Тvvнийгээ багш нартаа vзvvлж зєвлєгєє авна. Ингэж явсаар хvссэн мэргэжлээ эзэмшсэн дээ.
-Сургуулиа дvvргээд Улаангомдоо чацаргана тарихаар очив уу?
-Чадаагvй. Шаамарт хуваарилагдсан. Тэнд єнєєх чацарганаас тарималжуулах ажлаа туршиж байлаа. Тэнд эрдэм шинжилгээний бага хуралд хоёр ч илтгэл тавив. Шаамарын жимс жимсгэний эрдэм шинжилгээний станцын ерєнхий агрономичоор ажиллаж ХААДС-д хичээл зааж байв. Энд байхад ч єнєєх Улаангомд чацаргана тарималжуулах ажил vгvйлэгдсээр байлаа.
-Тэгээд?
-1963 онд чацаргана тарьж vржvvлэх, хамгаалах тухай СнЗ-ийн тогтоол гаргуулсан. Энэ ажилд Сангийн яамны орлогч сайд байсан Ц.Молом, СнЗ-ийн дарга асан Д.Содном нар их тусалсан. Ингэж Увс аймагтаа чацаргана тарималжуулах эрдэм шинжилгээний станц байгуулах болов. Жимсний мод тариалж гурав дахь жилээс жимс ургаж эхэллээ. Энэ хугацаанд бэрхшээл их байсан. Аймгийн дарга нар “Чиний тарьсан модны сvvдэрт сууж жимснээс нь амтлахгvй юм байна” гэж хэлж байсан. Гэвч жимс, жимсгэнэ ургав.
-Ургуулсан жимс, жимсгэнээ яаж борлуулав?
-Yхрийн нvд болон бусад жимсний чанамал хийж, вино, конъяк, шампанск vйлдвэрлэж эхэлсэн.
-єнєєх Тэсийнхээ чацарганы модыг Улаангомд суулгав уу?
-Алтайн хязгаарын Барнаулаас суулгац авчирсан. Тэсийнхээ чацарганатай эрлийзжvvллээ. Чацарганы хамгийн єгєєжтэй бvс бол Их нууруудын хотгор юм шvv дээ. “Улаангом”, “Тэс”, “Чандмань” сортууд гаргаж авав. Энэ сортууд тослог ихтэй, байгалийн нєлєє даах тэсвэр сайтай, ургацын унац их зэргээрээ эдийн засгийн илvv єгєєжтэй юм.
-Чацаргана нэг л учрыг нь олоод тарьчихвал богино хугацаанд єгєєжєє єгдєг, арчилгаа багатай санагддаг?
-Чацарганы селекцийн ажил 20 жилийн дараа vр дvн нь харагддаг юм. Нутагшсан сорт хэрэгтэй. Ийм сортыг 20-30 жилийн дараа л гаргаж авна. Миний нэг найз Москвад чацарганаар ажилладаг юм. Тэр маань мананжуур анх хийсэн юм.
-Мананжуур гэв vv?
-Тийм ээ. Жимс, жимсгэний теплиц бариад жимснийхээ дээгvvр манантай байлгадаг юм. Зохиомол манан юм даа. Монголд бид анх удаа мананжуур хийв.
-Зэрлэг, таримал чацарганы тоо чанарын ялгаа гэж байна уу?
-Зэрлэг чацаргана єргєстэй, хvйтэнд тэсвэртэй, тослог ихтэй. Таримал нь єргєсгvй, ургац ихтэй. Бид 120 га-гаас нэг удаа 500 тонн чацаргана хурааж байлаа. Дараа нь 500 га-д чацарганы цэцэрлэгтэй болсон. Зарим дарга нар чацарганы ач тусыг мэдэхгvй. Энэ талбайд чацаргана биш малын тэжээл тарих нь чухал ч гэдэг байв.
-Чацарганы мод аль хэр урт настай юм бэ?
-Зэрлэг нь бол 30-50 жил насална. Таримлыг 10 жил болгоод аяндаа жимс нь буурна. Тэр vед нь солино.
-Таны эрдмийн ажлын сэдэв бас л чацаргана уу?
-Тэгэлгvй яахав. 10 жилийн турш хийсэн судалгаа шинжилгээндээ тvшиглэн 1976 онд “Монгол чацарганы тарималжуулах асуудал” сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.
-Хамгаалсан сэдвийн тань ач холбогдол нь юу юм бэ?
-Чацаргана тариалах ажлын онолын болон практик арга ажиллагааны дvгнэлтийг анх удаа гаргасанд ач холбогдол нь оршино.
-Таны бvтээлд юуны учир тєрийн шагнал олгосон бэ?
-Их нууруудын хотгорын бvсэд чацарганы цэцэрлэг vvсгэн байгуулж 30-аад жил хєдєлмєрлєснийг vнэлж миний хамтран зvтгэгч Бат-Очир, Янжив, Рээзэн, Сvрэнхорлоо бидэнд “Монгол орны нєхцєлд чацарганыг судалж, тvvнийг тарималжуулж vржvvлэх, жимсийг нь боловсруулах технологи” бvтээлд тєрийн шагнал олгосон юм.
-Ургуулж авсан жимсээ боловсруулна гэдэг амаргvй ажил биз?
-Бид жимсний цех байгуулсан. Жижиг ч гэсэн vр дvнгээ єгч байлаа. Тэгтэл дээрээс эрдэм шинжилгээний байгууллага vйлдвэр эрхлэнэ гэдэг юу гэсэн vг вэ, буруу байна гээд цехийг аймгийн Хvнсний vйлдвэрт шилжvvлсэн. єнєєх хvнсний vйлдвэр чацарганаар архи л хийнэ. єєр юм хийхгvй. Энэ ажил ирээдvйгvй нь амьдралаас харагдсан. Бид дахиад л чацарганы бvтээгдэхvvн vйлдвэрлэх иж бvрэн vйлдвэр байгуулсан. Бид архи, дарсаар зогсохгvй чацарганы тос гаргаж авсан.
-Чацарганы хамгийн гол чухал бvтээгдэхvvн нь тос биз дээ?
-Чацарганы тос эдvгээ дэлхийн хэмжээнд ач холбогдолтойгоо vзvvллээ. Монголоос гадаадынхан чацарганы тос авна. Тос нь євчин илаашуулж, ялангуяа vрийн тос нь хорт хавдрыг анагаах, илааршуулахад илvv vйлчилгээтэй нь нотлогдсон.
-Yрийн тос гэж байдаг юм уу?
-Хальсны тос, шvvсний тос, vрийн тос гэж гурван янзын тос гардаг юм. Гурвуулаа химийн єєр єєр найрлагатай. Гэхдээ шvvсний ба хальсны тосны найрлага ойролцоо. Харин vрийн тосны найрлага нэлээд єєр. Хавдар євчинд бол vрийн тос л илvv сайн vйлчилдэг нь нотлогдсон юм билээ. Чацарганы vрийн тосыг дэлхийд огт гаргаж аваагvй юм. Лабораторийн аргаар хийсэн шинжилгээ бий. Харин vйлдвэрлэлийн аргаар vрийн тос гаргаж авсан нь биднийх. Инженер, зохион бvтээгч Сvрэнхорлоогийн хийсэн машинуудаар тос гаргадаг юм.
-Байгалийн цаг уур чацарганд яаж нєлєєлєх юм бэ?
-Гантай жилд чацарганы тос их хуримтлагдана.
-Сонин юм, юугаар нь эм хийдэг юм бэ?
-Чацарганы навчаар эм хийнэ. Япон болоод бусад орнууд одоо чацарганаар амьсгалах боллоо. Япон Улаангомд олон улсын нисэх онгоцны буудал бариулж байна. Тэд Улаангомд 10000 га-д чацаргана тариалж ургац авах тєлєвлєгєєтэй юм билээ.
-Тэр холоос ирж чацаргана ургуулахын оронд тэндээ тариалж болдоггvй юм байх даа?
-Монголын чацаргана тос ихтэй. Их нууруудын хотгорын бvс нутгийнх улам ч сайн байж болно. Барууны орнуудын чацарганы тос бага. Дулаан оронд бол бvр бага. Манай нутагт бол чацаргана тарималжуулах тохиромжтой.
-Таны чацарганы суулгац эх орны хил давсан сураг байна?
-Дорнодын Халх гол, Говь-Алтайн Бигэр, Ховдын Манхан, Завханы Алдархаан гээд эх орны газар газар л суулгацаа єгсєн. Харин олон улсын хэмжээнд бидний vржvvлсэн суулгацаар 600 га талбайд тариалсан гэдэг юм.
-Таны бие тэнхлvvн байна шvv. Одоо юу хийж байна.
-Нас 80 хол гарлаа. “Гангар инвест” гэж /одоо vvнийг барьдаг сууж байгаа єрєєний ханыг зааж байна/ компани шvv дээ. Захирал нь Пvрвээ гэж овсгоотой хvv бий. Тэр нэг єдєр намайг та чацаргана тариалахад тусал гэв. Барилга бариулдаг хvн ийм vг хэлэхэд гайхсан шvv. Тэгээд л чацарганад мєнгє хаясан. Одоо vр дvн нь гарч байна. Тэд тос гаргаад авчихсан худалдаж байна. Цаашид талбайгаа єргєжvvлнэ гэж байна лээ. Би Пvрвээ захирлын чацаргана тарималжуулж, vйлдвэрлэлд бvтээгдэхvvн гаргах ажлын зєвлєх нь юм даа.

No comments:

Миний блогт зочилсонд баярлалаа.

Ta mashindaa daatgal hiilgesen u?