Биднийг чацаргана тэжээх цаг ирнэ
"Айлаас эрэхээр авдраа уудал" гэсэн ардын цэцэн зvйр vг бий.
"Айлаас эрэхээр авдраа уудал" гэсэн ардын цэцэн зvйр vг бий. Монгол улс бэл бэнчинтэй болж, ард иргэд нь гайгvй сайн аж тєрєхєд уул уурхай, ашигт малтмал л тус болно хэмээн найдаж буй хvн єдгєє цагт олон байх шиг байна.
Тодорхой цаг хугацааны дотор авч vзвэл энэ итгэл найдвар зєв байх гэж бодном. Гэхдээ уул уурхай, ашигт малтмал чинь байгалиас заяасан хэмжээ дамжаатай, нєєц баялаг нь хэзээ ч шавхагдашгvй гэж бодвол ихээхэн эндvvрч байгаа нь тэр. Гуч, дєч, жаран жил болоход алт, зэс, нvvрс зэрэг ашигт малтмалын нєєц дуусч, газар нутаг маань цємсєн самар шиг хоосон vлдэнэ.
Ашиглаж олборлосон газар нутгаа нєхєн сэргээхгvй бол " Алтыг нь аваад авдрыг нь хаях" гэгч болно. Энэ бvхнийг цухас єгvvлэхийн учир гэвэл монгол орны эрс тэс уур амьсгалд гойд зохицсон чацаргана хэмээх ид шидтэй жимсийг єргєн тариалж єєрийн орны ба хилийн чанадын орон гvрний хэрэгцээг хангаж, хvн амынхаа амьжиргааг дэмжин тэтгэх сайхан боломж одоо нэгэнт бурджээ.
Хилийн чанад болон манай оронд єдєр ирэх тусам хэрэглээ нь єсєж буй чацарганыг хоол хvнс ба анагаан эмчлэх чиглэлээр єргєн тариалахад ашигт малтмал шиг нєєц нь дуусч шавхагдах зовлон огт vгvйн дээр чацарганы тєглийн ногоон бvс байгаль орчныг нєхєн сэргээх давхар vvрэг гvйцэтгэдгээрээ онцлог юм. Чацарганы жимсийг хvний хоол хvнс, анагаан эмчлэх чиглэлээр ашиглах олон талын боломжийг судалж амьдралд хэрэгжvvлэх ирээдvйтэй их ажил єнгєрсєн зууны жараад оноос эхэлсэн аж.
1960-аад оны эхээр чацаргана тариалж, хоол хvнсэнд єргєн хэрэглэж, анагаах ухаанд єнєє vед хэрэглэж буй амин дэмийн найрлагыг хэдэн арваар нэмэгдvvлэх эрдэмтдийн санаачлагыг тухайн vед "Монголчууд малаа олигтой маллаж чадахгvй байж, юун чацаргана мацаргана, тvvнийг чинь тарьж суулгах талбай, усалгаа, техник, тєхєєрємж чинь хаана байна, тэр их мєнгє хєрєнгє чинь хаана байна" гэж ам асуух хvн удирдах албан тушаалтанд цєєнгvй байсан тєдийгvй, уул ажлыг эхлvvлэхэд элдвийн зохиомол саад тотгор учруулж байсан аж.
Гэвч олон хvний дотор алс хэт, хэдэн давааны цаадахыг харж чаддаг ухаантай хvн цєєнгvй байсан гэж чацарганы тариаланг монголын хєдєє аж ахуйн нэн чухал салбар болтол нь биечлэн ажиллаж 40 гаруй жил зvтгэн Тєрийн соёрхол хvртсэн агрономич, эрдэмтэн Биньеэгийн Лааган хуучлан ярьж байна. Чацаргана хэмээх ид шидтэй жимсийг Улаангом хотын хойд этгээдэд байх "Цагаан хєшєє" хэмээх газар тавхан га газар туршин суулгаж тариалж байсан тэр vе одоо тvvх болон vлджээ.
Чацаргана хэмээх энэ жимс монгол орны эрс тэс амьсгал байгалийн онгон хєрс шороонд даамай сайн зохицон ургаж, єндєр ашиг шимтэй тєдийгvй дэлхий дахинаараа хvлээн зєвшєєрсєн хvнс тэжээлийн чухал салбар болсныг одоо єгvvлэн хэлэхэд таатай байна гэж Тєрийн соёрхолт агрономич ярьж байна.
Чацарганы тариалан гараагаа эхэлсэн Улаангом хотын хойхно орших "Цагаан шєнє" гэдэг газар одоо таван га-д биш, 2000 гa-д чацарганы тєгєл цэцэглэн ургаж vр жимсээ єгч байна. Увсын чацаргана монголын брэнд болтлоо алдаршжээ. Чацарганаас vйлдвэрийн аргаар тосыг нь ялган авч, эмчилгээ сувилгаанд хэрэглэж, шvvсээр нь айл саахалтын газраас ханхлах анхилуун vнэртэй ундаа vйлдвэрлээд зогсохгvй, чацарганы жимс бvрт байх арвай тарианы даатай хар єнгийн vрийг ялган авч тээрэмдэн цагаан єнгийн гурил мэт нунтаг гарган авна.
Энэ нь тэр чигээрээ уураг, жимсний хальсыг хатааж тээрэмдэн гурил шиг нунтаг болгон халуун усанд уусган цайны оронд ууваас хvний биеийн чалх дээшилж, ухаан сэргэлэн сийрэг болдгийг хэрэглэсэн хvн болгон ярьж байна. Чацарганы жимс тєрєл бvрийн олон талын ашигтай болохыг гадаадын тvншvvд аль хэдийн мэджээ. Улаангом хотын хойт биеэр байх "Улаандаваа" хэмээх орос, монголыг холбодог авто тээврийн зам байх агаад тvvний наанахан Хархираа уулын бэлд "Хээр морьт" хэмээн алдаршсан хадлангийн том талбай бий.
Энэ талбайг ашиглан Япон улс орчин vеийн нисэх онгоцны буудал барьж эхэлжээ. Яах гэж онгоцны буудал барьж буй хэмээвээс ганцхан чацарганы жимс зєєх зориулалтай гэж нутгийнхан ярьцгаана. Чацаргана тал бvрийн их ашигтай болохыг Япон нєхдvvд сайн мэдээд л онгоцны буудал барьж их ажил эхлvvлсэн хэрэг. Чухам ийм яриа хоосон биш "Цагаан хєшєє"-ний чацарганы тариаланг ирэх жилээс долоон мянган га-д хvргэнэ гэж Увсынхан ярьж буй гэнэ. Японоос нисч ирсэн онгоц ар монголын ид шидтэй жимсийг эх орондоо шоргоолж шиг зєєх нь.
Нэгэн сонирхолтой баримт гэвэл монголын чацарганы жимсийг хvнсний ба анагаах ухааны чиглэлээр Японы хvнсний 100 лабораторид нэгэн зэрэг шинжилж vзэхэд єргєн ашиглаж болох жимс хэмээн тогтоожээ.
Увсын чацаргана одоо хаяагаа тэлж монгол улсын хангай, говь, хээр талын нутагт тариалж эхэлжээ. Нийслэл хотын хаяанд байх Батсvмбэр сумын тєвєєс холгvйхэн “Єдлєг”-ийн аманд “Гангар инвест” барилгын компани чацаргана тариалахаар зориглож агрономчиин эрдэм мэдлэг, олон жилийн хур туршлагыг ашиглах гэж эрдэмтэн Лааган гуайг урьж 40 орчим гa-д чацаргана тариалжээ.
Энэ нь vр дvнтэй болж сvvлийн дєрвєн жил дараалан 40 тн чацарганы жимс хураан авчээ. "Гангар инвест" компанийн захирал Пvрэв чацаргана тариалах энэ ажилдаа урамшин Хэр хорины сангийн аж ахуйг эзэмшиж байгаа эдлэн газар усжуулах байгууламж, орон сууц, барилга байшинтай нь хамт худалдан авчээ. Тухайн vедээ Хар хорины сангийн аж ахуй усалгаатай 400 га газар улаан буудай тариалж байсны оронд одоо чацаргана тарих болжээ.
"Гангар инвест" компани Єдлєг хавийн талбайдаа хvлэмж барьж дан ганц чацарганы суулгац vржvvлэх ажил эрхэлж 80 мянган суулгац бэлтгэж Хар хоринд аваачиж суулгажээ. Ер нь чацарганы аж ахуй монгол нутгаар нэг тvгэж энэ ажлыг эрхлэх хvн хэний ч шахалт шаардлагагvй зах зээлийн жамаар єдєр ирэх тусам олширч байна. Хувь хvмvvс чацарганы суулгац авч тариалах нь элбэг болжээ. Улаангом хотын иргэн ь Хvрэлбаатар хоёр га-д чацарганы суулгац тариалж чацарганы 80 бутаас нэг тонн жимс авчээ. Хvрэлбаатар хурааж авсан чацарганы жимсээс жил бvр 2-3 сая тєгрєг олж байна. Ер нь хоёр га-д чацарана тарьж байгаа хvмvvс Улаангомд хэдэн арваараа байгаа аж.
Чацарганы vржvvлсэн суулгацыг худалдаж аваад Япон, Хятад, Америк юм уу европт тариалж яагаад болохгvй гэж. Ийм их илvv ажил хийж, Монгол руу тэр усмаа Увс руу чацарганы жимс, бvтээгдхvvнийг нь авах гэж буудал барьж онгоц нисгэж байх нь инээдтэй юм биш vv гэж зарим хvн хэлэх нь цєєнгvй. Лааган гуай vvнд хариулж "Єєр улсад цаг агаарын байдал, хєрсний vржил шимийн найрлагаас ч болдог юм уу чацарганы тослог багасаж, сэнгэнэсэн анхилуун vнэр нь vгvй болж анагаах чадвартай амин дэмийн найрлага нь хомсддог.
Yvнийг япончууд мэдсэн бололтой. Тэр ч бvv хэл манайхтай бараг адил уур амьсгалтай Оросын Сибирьт Алтайн хязгаарын барнаул хотын орчимд тариалсан чацарганы жимсчий хvнс тэжээлийн ба анагаах чиглэлийн чадвар нэг бага байдаг гэж Лааган гуай ярьж байна. Тэгээд монголын эрс тэс уур амьсгалд нутагшсан чацаргана чанараа хадгалсан чигээрээ л монголын "Брэнд" болж байгааг гадаадын тvнш нар мэдэх болсон юм.
Манай "Єдлєг"-ийн талбайд хvлэмжинд vржvvлж ургуулсан суулгац ширхэг нь хоёр ам.доллар, харин Америкад бол зургаан ам.доллар гэж Лааган гуай ярив. Манай "Гангар инвест"-ийн талбайгаас жилд 100 мянган суулгац vржvvлж бэлтгэх нь энvvхэнд юм шvv гэж Лааган гуай ярьж байна. Чацарганы тариалангийн талбайг 300 мянган га-д хvргэхэд л жилд нэг тэрбум доллар олох боломжтой гэсэн тооцоо гарч байна хэмээв. Эрс тэс уур амьсгалтай Монгол нутгийн хєрсєнд суулгасан чацарганы нэг бут 20 кг жимс єгдєг гээд бодоход хосгvй их ашигтай болох нь бидний нvдний ємнє ил харагдаж байна шvv. Ер нь байгалийн зэрлэг чацаргана их ургадаг газрын тоонд Тэсийн гол, Ховдын Булган голын орчим бас Сэлэнгэ мєрний сав газар ордог аж.
Єнєє vед Монголд тариалж байгаа чацаргана байгалийн зэрлэг тєрх байдлаасаа их єєр болжээ. Байгалийн зэрлэг чацарганыг хольцгvй хэрэглэх аргагvй, их гашуун, бут нь гар хvрэхийн аргагvй их єргєстєй, хураахад тєвєгтэй бас жимс нь хэмжээгээр бага, тослог бага хэрэглээний зориулалтаар ашиглах боломж хомс юм. Агрономич Б.Лааган газар газрын чацарганы vрийг хооронд нь эвцэлдvvлж олон арван жил уйгагvй хєдєлмєрлєсний vр дvнд чацарганы арав гаруй шинэ сортыг гарган авсан ажээ.
Чацарганы энэ шинэ сортын бут нь єргєсгvй, жимс нь харьцангvй том, амт нь зєєлєн, єнгє нь хvртэл цайвар шаргал болон єєрчлєгдсєн аж. Чацарганы тариалангийн талбайг єргєсгєн нэмэгдvvлж улс орны эдийн засагт жин дарахаар хэмжээнд хvргэх боломж манайд бий. Манай оронд сvvлийн vед тvргэн хєгжиж байгаа уул уурхай, ашигт малтмалын салбар улс орны эдийн засгийн хvчин чадлыг эрс єсгєхєд шийдвэрлэх нєлєє vзvvлж буй бєгєєд цаашид ч энэ нєлєє нэмэгдсээр байх тєлєвтєй байна.
Гэхдээ аливаа ашигт малтмал нєєцєє байнга хадгалан улс орны эдийн засаг, ард олны амьжиргаанд байнга нєлєє vзvvлээд байх барагдашгvй нєєцтэй биш гэдгийг дээр єгvvлсэн билээ. Чацаргана vржvvлж тариалах нь улс орны эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулах тєдийгvй, байгалийг нєхєн сэргээх, жил сараар хуурайшиж байгаа монгол нутагтаа ногоон бvс байгуулах боломжийг давхар шийдвэрлэх ашигтай юм.
Пvvс, компани хєрєнгє гаргаж чацарганы тариалангийн талбайг жил бvр єргєсгєн тvvнд нь улс аль болохоор тусалж бvтээгдэхvvнийг хэмжээг байнга нэмэгдvvлэх боломжтойн гадна иргэд хувиараа чацаргана тариалах ажлыг эрхлэх бололцоог нэмэгдvvлж байгаа юм. Монгол улсын нутагт хаана нь ямар бvс нутагт нь чацаргана тариалж болохыг судлах улсын хэмжээний далайцтай ажил єрнvvлэх шаардлага ч гарч байна. Ная хол гарсан євгєн агрономичийн арвин их мэдлэг туршлагыг євлєн vлдэх залгамж vеийн талаар ч хєдєє аж ахуйн чиглэлийн нєхєд ч анхаарах шаардлага бас гарч байна.
Чацаргана хэмээх олон талын ашиг ихтэй жимсийг Монгол улсын нутаг дэвсгэрийн аль хэсэгт нь vржvvлж, vр ашигтай ажиллаж болохыг судалж тогтоох ажлыг алгууралгvй хийх шаардлага гарч байгаа юм. Дєчєєд жилийн ємнє Улаангомын Цагаан хєшєє гэдэг газар шавыг нь тавьсан чацаргана vржvvлэх нэн их vр ашигтай, хэрэгтэй ажил улс орныг нэлэнхvйд нь хамарсан ажил болж, улс орны эдийн засаг ард олны амьжиргаанд тус нэмэр ихтэй ажил болсныг бид єнєєдєр хvлээн зєвшєєрч байна.
Агрономич эрдэмтэн Б.Лааган єнєєдєр 80 хол гарсан настай ч чацарганы тариалангийн том аж ахуй байгуулах боломжийн тухай бодож тєлєвлєсєн юм зєндєє их байгаа аж. Мєнх настай Хархираа уулын єрцєн дээр тогтсон нэгэн нуур бий. Цэнгэг устай болор єнгєтэй давалгаа хаялсан энэ нуур жилээс жилд усны тvвшин нь дээшилж, саваа халих цаг холгvй болов гэж Б.Лааган єгvvлээд, дэлхий дахинд дулаарах vйл явц эргэлт буцалтгvй эхэлсэн энэ vед Хархираа уулын мєнх цас зун нь хайлж, энэ нуурын усыг багтах шингэх газаргvй болгож, ихээхэн цаг алдвал савнаасаа хальж, Улаангом хотыг Увс нуур руу урсган аваачих бодит аюул нvvрлэж байна хэмээн санаа зовонгуй ярив.
Энэ нуурыг "Хєх нуур" хэмээн нэрлэх бєгєєд Хархираа уулын бэлд байх амралтын газраас бараг нэгэн бээрийн єндєрт орших тул бага, шиг усан цахилгаан станц барих усны эрчим хvчийг агуулдаг хэмээн Лааган гуай ярив. Лааганг гуай ч энэ тухайгаа аймгийн удирдлагад сануулж хэлсэн хэмээгээд, энэ их усны нєєцийг аюул учруулахаас нь ємнє ашигтай зvйлд зарцуулах нь зvйтэй хэмээн vзэж байгаагаа бас хэлээд амжсан аж.
Улаангом хотоос Баруун Турууны сангийн аж ахуй хvртэл єргєнєєрєє 20 орчим км уртаараа бараг 200 км шаварлаг хєрстэй нvд алдам сайхан хєндий бий . Тэр хєндий ойролцоогоор 300-аад мянган га талбайтай, эзэмшиж чадвал тэр чигээрээ Увс аймгийг тэжээгээд зогсохгvй улс орноо тэжээхэд дорвитой хувь нэмэр оруулж чадах гэнэ. Тэр 300 мянган га-д чацарганы хэдэн сая суулгац тариалж ургац жимсийг нь авч чад¬вал нєгєє бидний яриад байдаг тэрбум долларыг чинь єлхєн олж болох гэнэ.
Чацарганы тариалан гэдэг чинь усгvй бол хов хоосон мєрєєдєл. Би Хархираа уулын "Хєх нуур"-ын тухай ярьсан минь санамсаргvй юм биш, бидний яриад байгаа 300 мянган гa-г услахад "Хєх нуур"-ын усыг ашиглах боломжтой гэж vзэж байгаа юм. "Хєх нуур"-ын усыг хэдэн км хоолойгоор дамжуулан чацарганы асар уудам талбайг ашиглах боломжтой. 300 мянган га-г усжуулах нь мэдээж нилээд хєрєнгє хvч шаардана. Чацарганы талбайг байнга усжуулах усны нєєц Тогтохын шилээс эхлээд Хан Хєхийн уул хvртлэх уул нуруудын ам, сугаас урсах олон гол горхины усыг бас ашиглаж болно.
Ус газар хоёулаа хоршин нийлэх боломжтой газар байвал чацарганы жимсийг олон зуун мяңган гa-д суулгах боломж бий. Ашигт малтмалыг сайндаа л 50-60 жил, магадгvй 100 жил ашиглаад дуусдаг бол он жил улиран одох тусам чацарганы тариалангийн талбай Монгол улсын нутгийн арваны нэг хувийг эзлэх боломж буй. Тэр vед гадаадын олон орон монголын чацарганы жимс, тvvгээр хийсэн бvтээгдэхvvн авахаар хvрэлцэн ирнэ. Энэ чинь монголчуудын хєрєнгє мєнгийг арвижуулж, дуртай бараа бvтээгдэхvvнээ дэлхийн аль ч орны зах зээлээс тєвєггvй худалдан авах боломж нээгдэнэ шvv дээ хэмээн євгєн агрономич ярьж байна.
Нээрээ л бодож хичээж хийх ажлын нэг мєн гэдгийг улс орноо хєгжvvлэх, эдийн засгийн чадавхийг нэмэх, ард олны амьжиргааг сайжруулан бусдын гарыг харалгvй, єєр бусдаас гуйн гувшиж байж залуучуудаа боолын хєдєлмєр эрхлэхээс ангижруулах гарц хэмээн дээр дооргvй бодох нь зєв мэт санагдана.
Wednesday, April 30, 2008
Чацарганы талаар бас нэг материал
Labels:
Чацаргана
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment