Асаалттай лаанд ойртох тусам сүүдэр минь улам томордог.

Thursday, March 18, 2010

Би Монгол эр хүн дуу


Өнөөдөр Зэвсэгт хүчин байгуулагдсаны 89 жилийн ойн баярын өдөр.
Энэ өдөр цэрэг дайчид төдийгүй эх орноо хамгаалахад бие сэтгэлээ зориулах Монгол эрсийн баярладаг, бахархдаг өдөр билээ. Монголын эрчүүддээ эрүүл энх, сайн сайхан, аз жаргал хүсье!
Монгол эр хүнд зориулсан дуу TATAX
Үг: Д.Энхтайван, Р.Баярсайхан Ая: МУГЗ Д.Цэвээнравдан
Дуучин: МУСТА Б.Батболд

Би МОНГОЛ эр хүн

Би хээрийн салхинд ариуссан энгэрийн ганцхан модны навч
Би энхрий нутгаа бусдаас харамлаж дээшээ огших монгол эр хүн

Би тулганд цойлон дүрэлзэх хүчит догшин галын дөл
Би шүлэг тэрлэн шүүрс алдах омог бардам Монгол эр хүн ....


... Би халхын сайхан бүсгүйн харааг булааж хайрыг татсан
Би сэтгэл сэргээх айзам урсгаж уяран сагах Монгол эр хүн

Би нартад хорогдон шуугих хялмаат ширүүн шуураганы ширхэг
Би дуу аялан сэтгэл тайтгарч шуранхай хадаах Монгол эр хүн
Би сэтгэлийн сайхнаар ханиа дээдэлж халамжаа бүхэнд харамгүй хайрлах
Би халуун сэтгэл энэхэн биеээ бусдад зориулах Монгол эр хүн

Би хээрийн салхинд ариуссан энгэрийн ганцхан модны навч
Би энхрий нутгаа бусдаас харамлаж дээшээ огших Монгол эр хүн
Би аргалын утаа үнэртэж ангир уургаа залгилж өссөн
Би тэнгэртээ сүслэн наранд залбирах хөх толботой Монгол эр хүн

Би дэлхийд тааваар амьдрах дээдэс заяат Монгол эр хүн
Би дээлээ бүсэлж хөөрөг зөрүүлэх дээшээ хиймортой монгол эр хүн
Би морин дэлдээр дарцаглан монголоо гээд цээжээ дэлдээд
Би морьтон ардын удам залгах уурага сунгах монгол эр хүн

Би морин дэлдээр дарцаглан монголоо гээд цээжээ дэлдээд
Би барцадгүй монголын төлөө тэмцсэн өвгөдийнхөө зарлигтай Монгол эр хүн

No comments:

Миний блогт зочилсонд баярлалаа.

Ta mashindaa daatgal hiilgesen u?