Асаалттай лаанд ойртох тусам сүүдэр минь улам томордог.

Monday, May 19, 2008

“Sync Desktop” – компьютер бас ширээ


Өвөрмөц тавилга бүтээдгээрээ алдартай зохион бүтээгч Гарет Баттенсбай нэгэн сонирхолтой “Sync” нэртэй “тавилга”-ыг бүтээсэн байна. Гадаад үзэмжийн хувьд гайхалтайн дээр загвар, чанарын хувьд ахицтай бүтээл болжээ. Түүний энэхүү бүтээлийг ширээ гэх үү эсвэл компьютер гэх үү, бүр эсвэл компьютерэн ширээ ч гэх үү. Онцгойлон нэрлэхэд хэцүү. Ямартай ч Гарет өөрийн энэхүү бүтээлдээ гоёмсог, гялтгансан хар ширээнд процессор, дэлгэгддэг өргөн дэлгэцний монитор, мөн дэлгэгдэж, эвхэгддэг гар, хулгана, USB оролт, вэб камер, сканнер, DVD тоглуулагч зэргийг бүгдийг нь багтаасан байна. Мэдээжийн хэрэг загварыг бодолцсоны дүнд үүнийг энгийн ширээ болгон ашиглаж болох юм.
Эх сурвалж: http://www.news.mn/news/section=news/page=show/content=news/id=15831


No comments:

Миний блогт зочилсонд баярлалаа.

Ta mashindaa daatgal hiilgesen u?